179 суманд хөл хорио тогтоогоод байна
6 сарын 27, 2021

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоогүй ч орон нутгууд хэсэгчилсэн хөл хорионы дэглэмд шилжээд байгаа юм. Тиймээс иргэд орон нутаг руу зорчихдоо тухайн аймгийн Онцгой комиссоос мэдээлэл авахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар дараах аймаг сумдад хязгаарлалт тогтоожээ. Үүнд:

  • Архангай аймгийн есөн сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн долоон сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн дөрвөн сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн есөн сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн таван сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн нэг сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн зургаан сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн гурван сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.