Улаанбаатарт 32 градус дулаан
6 сарын 27, 2021

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор  өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр  өдөртөө 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар  өдөртөө 32-37 градус, бусад нутгаар өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР