1,811 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ
6 сарын 28, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй шинжилгээ хийх явцад 1,811 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 111,505 болж байна.

Шинээр илэрсэн 1,811 тохиолдлын 1,806 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 983 нь Улаанбаатар хотод
  • 823 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт эмнэлгээс 574 хүн эдгэрэн гарсан бол 260 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 14,189 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн – 9,463
    • Хүндэвтэр - 3,365
    • Хүнд - 1,097
    • Маш хүнд - 264 хүн байна.

    Гэрийн хяналтад 25,968 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 38-85 насны 15 хүн эндсэн харамсалтай мэдээ байна. Нас барсан иргэд эмнэлэгт 3-24 хоног хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.