1727 хүнээс халдвар илэрч, 2315 хүн эдгэрчээ
6 сарын 29, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 1727 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 113,232 болж байна. 1727 тохиолдлын 1724 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн гурван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 934 нь Улаанбаатар хотод
  • 790 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 2315 хүн эдгэрч, нийт 73007 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 9,523
    • Хүндэвтэр - 3,147
    • Хүнд - 1,210
    • Маш хүнд - 251 хүн байна.

    Гэрийн хяналтад 24626 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.