Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг хааж засварлана
6 сарын 30, 2021

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Их хүрээ гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг маргааш буюу долдугаар 1-ний өдөр  богино хугацаагаар гурван удаа хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Засварын ажилтай холбоотойгоор өглөөний 06:30 цагаас 10 минут, 10:00 цагийн орчимд 10 минут, 11:10 цагийн орчимд 5 минутын хугацаатайгаар нийт гурван удаа хаах тул иргэд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.