2376 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 2170 хүн эдгэрчээ
7 сарын 2, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд орчим 9485 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2376 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 120,339  болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд 2371 дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байв. Мөн

  • 1,494 нь Улаанбаатар хотод
  • 877 нь орон нутагт бүртгэгдлээ.

Халдварын хүндрэлийн улмаас сүүлийн 24 цагт 14 хүн нас барсан. Манай улсад КОВИД-19 өвчнөөр нас барсан хүний тоо 592 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 2,170 хүн эдгэрсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл eruul.gerege.mn системтэй холбоотойгоор гараагүй байна. Маргаашаас хэвийн болно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 92,802 тохиолдол, орон нутагт 26,710 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Тухайн өвчтөнд эрүүл мэндийн ажилчид хүрэлцэхгүй нөхцөл байдал орйхон ирээд байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг хүсье" гэв.