2401 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 17 хүн нас баржээ
7 сарын 3, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд орчим 9,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,401 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 122,740 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд 2,401 дотоодын халдвар бөгөөд 

  • 1,432 нь Улаанбаатар хотод
  • 969 нь орон нутагт бүртгэгдлээ.

Халдварын хүндрэлийн улмаас сүүлийн 24 цагт 17 хүн нас барсан. Манай улсад КОВИД-19 өвчнөөр нас барсан хүний тоо 609 болов. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа ЭМЯ-наас мэдэгдлээ.