Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд 93 орноос 40492 иргэн эх орондоо иржээ
7 сарын 5, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хугацаанд нийт 93 орноос 40,492 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 211 удаагийн тусгай үүргийн нислэгээр 33,480 иргэн, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 7,012 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна. 

Харин өнгөрөгч зургадугаар сард 18 удаагийн нислэгээр 3,968 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 31 удаагийн нислэгээр 4,900 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.