Гадаадаас ирж буй иргэнийг тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 20000 төгрөг болжээ
7 сарын 7, 2021

Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан. 

2021 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж, 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.  Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.