Жолоодох эрхгүй хүн машин барьж, супермаркет мөргөсөн осол гарчээ
7 сарын 27, 2021

Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн замд 2021 оны долдугаар сарын 26-ны 21:30 цагт суудлын автомашин "Тэрэлж" супермаркетийг мөргөсөн осол гарчээ. Тухайн автомашины жолооч нь жолоодох эрхгүй байсан бөгөөд хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Уг ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна.