Зарим үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгон сунгалаа
7 сарын 31, 2021

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, баар, биллярд, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00  болгож өөрчилжээ. Өмнө нь эдгээр үйлчилгээний байгууллага 22:00 цаг хүртэл ажиллаж байсан юм.