Иргэдийн 62 хувь вакцинд бүрэн хамрагджээ
8 сарын 15, 2021

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн тоо наймдугаар сарын 14-ний байдлаар 2,016,593 болж, хүн амын 62% нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. Манай улс 18-аас дээш насны иргэдийнхээ 60% буюу 2,067,292 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зорилт анх тавьсан. Гэвч сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 60-90 хувийг вакцинд хамруулах шаардлагатай болсон тул 12-оос дээш насны хүүхдүүдээ мөн хамруулж эхлээд байгаа.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 1,001,745 хүн дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна. Үүнээс 

  • 2,276 - жирэмсэн эх
  • 12-15 насны 37,273 (41.9%)
  • 16-17 насны 18,196 (53.7%) хүүхэд тус тус вакциндаа бүрэн хамрагджээ.