Зам тээврийн ослын 70-80 хувь орон нутгийн замд үйлдэгдэж байна
8 сарын 20, 2021

Өчигдөр зам тээврийн ослын 275 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, орон нутагт  хоёр хүн гэмтэж, гурван хүний амь хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-8
  • Жолооч-1
  • Зорчигч-2

 Ослын хэлбэр:

  • Гарцгүй-2
  • Гарцтай-5
  • Хоёр автомашин мөргөлдсөн-3

Орон нутаг:

  • Онхолдох -1
  • Хоёр автомашин мөргөлдсөн-2
  • Мотоцикл-1

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 63 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 28 зөрчлийг илрүүлсэн байна. Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл хот руу чиглэх тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдэж байгаа тул жолооч, зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүсэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс нь жолооч зорчигчдыг 80-90 хувь хамгаалдаг. 

Мөн нийт зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгдэх нь онхолдох буюу хурд хэтрүүлснээс болж байна. Жолооч таны хурд орон нутгийн замд 80 км/ц хэтрүүлэхгүй байхаар замын хөдөлгөөний дүрэмд заасан ч хурд хэдий чинээ бага байна төдий чинээ хайртай гэр бүл ах дүү хамаатан садан найз нөхдийн амь нас хамгаалагдах болно.

Хичээл сургууль эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөнд явганаар зорчиж яваад зам тээврийн осол ихсэх хандлагатай байгаад анхаарч замын хөдөлгөөнд оролцох, гарц гармаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарцаар гарах, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, гарцаар гарахдаа заавал гараас нь хөтөлж зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.