Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
8 сарын 31, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 45 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 70 багийн 363 эмч, ажилтан ажиллаж, 9,112 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 771, II тунд 2,548, III тунд 6,944 буюу нийт 10,263 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.1 хувь, II тунгийн хамралт 69.3 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2,682 жирэмсэн эх, 12-15 насны 58,416, 16-17 насны 23,869 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг