Шинээр 3,638 тохиолдол бүртгэгдэж, 2,554 иргэн эдгэрлээ
9 сарын 3, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,638 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 

  • 810 нь нийслэл хотод,
  • 2,828 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,554 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 951 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,226 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,315 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,397
  • Хүндэвтэр- 4,336
  • Хүнд – 1,180
  • Маш хүнд - 293 хүн байна.