2939 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 4825 иргэн эдгэрчээ
9 сарын 14, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,939 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар байна.

  • 1,404 нь нийслэл хотод,
  • 1,534 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барсан байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,702 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42,056 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1-,988
  • Хүндэвтэр- 5,715
  • Хүнд-1,684
  • Маш хүнд-315 хүн байна.