2851 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 5211 иргэн эдгэрчээ
9 сарын 20, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,851 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 277,997 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,683 нь нийслэл хотод,
  • 1,168 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,211 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,046 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,532 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 57,490 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 12,627
  • Хүндэвтэр- 6,649
  • Хүнд – 1,889
  • Маш хүнд – 367 хүн байна.