Хүний амь хөнөөсөн бүлэг этгээдийг илрүүлэв
9 сарын 27, 2021

Дундговь аймгийн иргэн 29 настай  эрэгтэй Н есдүгээр сарын 8-ны өдөр мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.  Улмаар эрлийн ажиллагааны 16 дахь өдөр буюу есдүгээр сарын 24-ны өдөр  хиймэл нуурнаас иргэн Н-ийн  цогцсыг олсон байна. Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг  шуурхай илрүүлэхэд уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нь тогтоогджээ. Тус хэрэгт шалгагдаж буй Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.