Өнөөдөр 4378 хүнийг дархлаажуулна
10 сарын 28, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 37 цэгт 78 багийн 298 эмч, ажилтан ажиллаж, 4,378 хүнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 57, II тунд 132, нэмэлт сэргээх тунд 2,050, нийт 2,239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.8 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2,946 жирэмсэн эх, 12-15 насны 67,485, 16-17 насны 26,519 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг