Элэгний В вирусийн эсрэг вакцин хийгдэж байна
10 сарын 28, 2021

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийж байгаа тухай тус эмнэлгээс мэдээллээ. Нийт гурван удаагийн тун хийгдэх бөгөөд нэг удаагийн тун нь 5,000 төгрөг байна. В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.