МИАТ: Улаанбаатар-Сөүл нислэгээр зорчигч тээвэрлэхгүй
10 сарын 31, 2021

Улаанбаатар-Сөүл чиглэлийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгийг цуцлах талаар МИАТ ХК мэдээлэв.  Тодруулбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Covid-19 халдварын тохиолдол олон батлагдаж, байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Харин Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй аж.