1434 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 12 хүн нас баржээ
11 сарын 3, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,434 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 363,960 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,433 тохиолдол дотоодод бүртгэгджээ.

Дотоодод илэрсэн халдварын

  • 1,043 нь Улаанбаатар хотод,
  • 390 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,694 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 15,299 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 43,439 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 7,014
  • Хүндэвтэр - 6,175
  • Хүнд – 1,815
  • Маш хүнд -295 хүн байна.