НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гаригт болно
11 сарын 17, 2021

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арваннэгдүгээр сарын 21-ны ням гаригт болно. Сугалаанд аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн хонжворын супер шагнал 30 сая төгрөг байх аж. Тохирлыг ням гаригийн орой "Боловрол суваг" телевиз шууд дамжуулан хүргэнэ.