"Алтагана" наадам эхэллээ
5 сарын 22, 2018

Буриад түмний урлаг, соёлын “Алтаргана-2018” бага наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэллээ. Энэхүү бага наадам нь VII сарын эхээр ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод болох “Алтаргана-2018” олон улсын наадмын бэлтгэл сорилго юм.

“Алтаргана-2018” бага наадмын хүрээнд буриад ардын дуу дуулаачдын уралдаан, буриад яруу найргийн уралдаан, үлгэрч, ерөөлч, магтаалчдын уралдаан, “Буриадын нэг өдөр” аман зохиолын хамтлагийн уралдаан тус тус болох юм байна. Мөн буриад үндэсний хувцас урлаачид, гар урчууд хоорондоо өрсөлдөх аж.