Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдлоо
12 сарын 28, 2021

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологджээ.

Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр

  • 4.3 сая адуу,
  • 5 сая үхэр,
  • 453.8 мянган тэмээ,
  • 31.1 сая хонь,
  • 26.5 сая ямаа тоологдлоо.

Нийт мал сүрэгт:

  • Хонь 46.2 хувийг
  • Ямаа 39.3 хувь
  • Адуу 6.4 хувь
  • Үхэр 7.5 хувь
  • Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.