116 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, нэг хүн нас баржээ
12 сарын 30, 2021

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 116 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,191 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 105 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 73 нь Улаанбаатар хотод,
  • 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,985 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,799 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,180 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-694
  • Хүндэвтэр-893
  • Хүнд-187
  • Маш хүнд-25 хүн байна.