Тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэл хийж буй цэгүүд
2 сарын 9, 2022

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс Улаанбаатар хотод нийт 13 салбар цэгээр иргэдэд үйлчилж байна. Уг цэгүүдээр автомашин эзэмшигчдэд улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.