Амьд хөгжмийн "The Logos" хамтлагийн шинэхэн клип
2 сарын 14, 2022

"The Logos" хамтлаг шинэхэн дуугаараа Гэгээн хайрын Валентины баярын мэндийг хүргэж байна. 

Амьд хөгжмийн "The Logos" хамтлаг анх 2011 онд байгуулагдаж байжээ. Тус хамтлаг продюсер Man on the Moon-тэй хамтран бүтээсэн “Lover” дуу хэдийнээ сонсогчдын дуртай дууны жагсаалтад дээгүүр байр эзлэх болсон гэдэгтэй маргах зүйл үгүй биз ээ. 

Өнгөрсөн хугацаанд чамгүй олон бүтээлтэй болсон тэд өнгөрөгч 2021 онд гоцлол дуучнаа солин шинэ бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ гаргаж эхэлжээ. Гоцлол дуучнаар та бидний сайн мэдэх "My Voice" шоуны Гран При шагналт М.Маргад-Эрдэнэ ажиллах болсон бөгөөд "Goo", "Way" зэрэг дуунуудаа олон нийтийн хүртээл болгоод байгаа аж. Тэд загварын салбарт ч мөн хүч сориод эхэлжээ. 

Ингээд та бүхэнд "The Logos" хамтлагийн гайхалтай хайрын тухай өгүүлэх "Way" дууны клипийг толилуулж байна.