834 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ
2 сарын 16, 2022

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 459,368 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 479 нь Улаанбаатар хотод, 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас нэг иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,723
  • Хүндэвтэр – 3,855
  • Хүнд - 541
  • Маш хүнд – 48 хүн байна.