ЗУРХАЙ: Өнөөдөр бар өдөр
3 сарын 14, 2022

Аргын тооллын гуравдугаар сарын 14, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Найралт эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 07.08 цагт мандан, 18.55 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.