ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ
3 сарын 14, 2022

 Энэ долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх юм. Энэ долоо хоногт чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.03.17, 03.18/

-Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэх аж.