Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлж байгаад нас барсан хэрэг гарчээ
3 сарын 15, 2022

Энэ гуравдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гоо сайхны нэгэн эмнэлэгт үйлчилгээ авахаар очсон иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нас барсан тул энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, ШШҮХ-ийн дүгнэлтийг хүлээж байгаа ажээ. Иймд иргэд та бүхнийг эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.