Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргалаа
3 сарын 16, 2022

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Энэ жилийн хаврын тариалалт болон малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээлийг гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт зориулсан 400 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг гаргаж байна.

Ингэхдээ хаврын газар тариалангийн эргэлтэд зориулж 100 тэрбум төгрөг болон хүнсний ногоочдод тусгайлан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргав. Мөн ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж байгаа юм.

Засгийн газар хүүгийн зөрүү болох 7.5 хувийг улсын төсвөөс төлөх юм" гэв.