Киев хотод 12 давхар орон сууцны барилга бөмбөгтөлтөд өртөж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
3 сарын 16, 2022

Өнөөдөр өглөө Украины нийслэл Киев хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Шевченко дүүрэгт байрлах 12 давхар орон сууцны барилга орон нутгийн цагаар өглөөний 06:00-д Оросын армийн пуужингийн цохилтод өртсөн байна. Мөн зэргэлдээ байрлан есөн давхар барилгад нуралт үүсжээ. 

Халдлагын улмаас хоёр хүн шархдаж, 35 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Барилгад гарсан галыг өглөөний 07:45 цагт бүрэн унтраасан бөгөөд одоо аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайж байгаа аж.