Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болно
3 сарын 17, 2022

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Оролцох хүсэлтэй хүмүүс энд дарж бүртгүүлэх боломжтой. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй энэхүү холбоосоор танилцана уу.