Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ
3 сарын 21, 2022

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус тэмцээний шүүгчдийн семинар өчигдөр боллоо. Бокс сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй тус тэмцээнд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ 19 дэх удаагаа хүч үзэх юм байна.