Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт очлоо
3 сарын 21, 2022

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт очлоо. Ерөнхий сайд өнөөдөр аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулна. Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.