Хууль бусаар загас агнасан иргэнийг 970 мянган төгрөгөөр торгожээ
3 сарын 22, 2022

Хууль бусаар загас агнасан иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Тодруулбал,  иргэн Б цахим хуудастаа “Загасчлаад ирлээ” хэмээн 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнасан тухайгаа бичсэн байна. Иргэний цахим хуудас дахь мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцжээ. Мөн бусдыг цахим сүлжээнд хууль бус агнуурт уриалан, сурталчилсан гэх үндэслэлээр 970 мянган төгрөгөөр торгосон байна.