Төв замд осол гарч, нэг хүн эмнэлэгт хүргэгджээ
3 сарын 23, 2022

Өчигдөр 16.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, "Мөнгөн завьяа"-гийн урд замд зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ. 

Автомашин дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу шилжих үедээ хөдөлгөөнд оролцож байсан мотоцикльтой иргэнийг мөргөсөн байна.

Ослын улмаас мотоциклийн жолооч шидэгдэж, гэмтэл авсан учир ГССҮТ-д хүргэсэн аж.