М.Баттүвшин, Ц.Нацагдолгор нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ
3 сарын 23, 2022

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаалах нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тэднийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багатайгаа хамтарч ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.