АТГ-ААС С.БАЯРЫГ ДАРАМТЛАСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
5 сарын 25, 2018

АТГ-аас мэдэгдэл хийв. Тэд сар бүр уламжлал ёсоор хийсэн ажлынхаа тайланг тавьдаг билээ. Энэ удаа тавдугаар сард хийсэн ажлынхаа тайланг тавилаа. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тус мэдэгдэлд АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.БаярхүүАТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Шалгагдаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгдөг. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож байгаа. Шалгагдаж буй хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх талаар хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажлууд болох байцаах, үзлэг туршилт, эд зүйл хурааж авах гэх мэт ажлуудыг хуулинд заасны дагуу прокурорын хяналт дор явуулдаг. Энэ ажилгааны хүрээнд цагдан хорих арга хэмжээ явагдсан. Яллагдагч нарыг тодорхой хугацаагаар түр бичгээр прокурорын зөвшөөрлөөр аваад ажиллагааг хийж, буцааж хүлээлгэж өгдөг. Энэ ажиллагаа нэр бүхий хүмүүст 1-2 удаа явагдсан. Үүний хүрээнд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч өмгөөлөгчийг байлцуулж байцаалт авах тодорхой ажлыг хийсэн.

АТГ-ын даргын тухайд Авлигатай тэмцэх тухай хуулийн 23.1.7 заасны дагуу хэрэг үүсгэх, мөрдөн байцаах ажилтай танилцах гэсэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд тус газраас шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах үүрэг чиглэл өгөх, үүрэг чиглэлтийн биелэлтээ эргэж тооцох эрх нээлттэй байгаа. Эрхийнхээ хүрээнд тухайн яллагдагч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш. Энэ бол хуулийн дагуу явагдсан арга хэмжээ. АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр хор өгсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн улмаар бие нь муудсан зүйл болоогүй. Үүн дээр ямар нэгэн хууль зөрчсөн юм байхгүй. Энэ нь прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн үйл ажиллагаа байгаа” гэсэн юм.

АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Нийтийн албаны 801 арбан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг хийлээ. Таван аж ахуйн нэгжийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Гэвч өөрийн ашиг сонирхлын дагуу авлигын хэргүүд одоо хүртэл гарсаар байна. Үүнийг газар дээр нь таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа. Нэр бүхий байгууллага түрээсийн гэрээг хийгээгүй, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй. Түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр авдаг. Түрээсийн төлбөрийн оронд өртэй иргэнийг авч, цалингүй ажиллуулдаг. Төлбөрт нь автомашин аваад байгууллагын өмчид бүртгэж аваагүй, хувь хүний нэр дээр явдаг гэх мэт зөрчил дутагдлууд гарсаар байна. Мөн яамдын төсөл хөтөлбөрүүдийн дундаас ашиг унагаж, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг. Энэ нь аажимдаа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг учир төсөвт хүндрэл учруулдаггүй. Нийтийн албан тушаалтны 25400 хөрөнгө орлогын мэдүүллэгийг цахим хэлбэрээр байршуулсан. Нийт 40000 гаруй төрийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэдэд нээлттэй хүргэсэн.Төрийн албанд томилогдох 732 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ” гэж мэдэгдэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.