Б.Пүрэвдорж: Хөдөөд 25 айлын 15 нь тэнсэн харгалзах ялтай байна
3 сарын 24, 2022

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ховд айгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөдөө тойргоороо явж иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд нэлээн чухал асуудлыг хөндсөн, гишүүний үүрэг бол иргэдийн үгийг төрд дамжуулах юм. Алтай сумын иргэн тэр хөндийд 25 айл байдаг, тэдний 15 айл нь тэнсэн харгалзах ял авчихаад байна, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Чандмань сумын иргэнээс нөхөр нь гавьяат болоод байна, тэр арын албанд ажилладаг эхнэрүүд ямар ч шагнал авахгүй байна гэж ярьж байна" гэв.