Б.ЛХАГВАСҮРЭН: Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж 9 хувьд хүргэлээ
3 сарын 24, 2022

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал болж байна. Хуралдааны үеэр Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувьд хүргэх шийдвэр гарлаа. ОХУ-ын эдийн засаг агших хандлагатай байна. Тээвэрлэлт удааширснаар импортын тээврийн үнэ, эрчим хүчний үнэ нэмэгдэж эхэлсэн. Мөн нийт инфляцын 50 гаруй хувийг импортын бараа бүрдүүлж байна. Хилийн хязгаарлалтаас үүдэж импортын барааны үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.