KFC түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгчдээ зоджээ
3 сарын 28, 2022

Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр KFC түргэн хоолны газрын ажилтан, тус газраар үйлчлүүлж байсан хүүхдүүдийг зодож танхайрчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах Хоум Плаза салбарын КFC түргэн хоолны газраар өнгөрсөн амралтын өдөр 15.00-15.30 цагийн хооронд өсвөр насны дөрвөн хүүхэд үйлчлүүлэх үед болсон явдал бөгөөд тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утасыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Өмнө нь уг салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого болж, ХӨСҮТ-д эмчлүүлсэн мэдээлэл гарч байсан билээ.