Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд сэлгээний ажил хийх үед вагон замаас гарсан гэв
3 сарын 28, 2022

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үеэр хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 27-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Цогтцэций өртөө орчимд хопер вагон сэлгээ хийх явцдаа унаж осолдсон байна. Вагоныг босгохоор Улаанбаатар хотоос "УБТЗ" ХНН-ийн сэргээн босгох галт тэрэг хөдөлжээ. Одоогийн байдлаар вагон унасан шалтгаан тодорхойгүй байгаа юм.