“ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудас албан ёсны бус хуурамч хаяг” гэв
3 сарын 29, 2022

Цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэг хийсэн иргэнийг эрэн сурвалжилж буй мэдээлэлдээ хохирогчдын нэр, насыг нийтэд ил болгосон гэх шүүмжлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд тархаад байв.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас/ЦЕГ/ тайлбар гаргажээ. Тайлбарт "Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа иргэдийн мэдээллийг "ЦЕГ-аас Эрэн Сурвалжилж Байгаа Хүмүүс" гэх фэйсбүүк хуудаснаас түгээдэггүй. Уг хуудас нь албан ёсны бус хуурамч хаяг" гэв.

Иймд иргэд фэйсбүүк орчинд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв-ийн хуудас болон бусад баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ЦЕГ