Хүүхдүүд автомашин хулгайлж зугтаажээ
3 сарын 29, 2022

Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Монелоос хойшоо өгсөх замд "Хонда" маркын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн машиныг шүргээд зугтсан байна. Энэхүү үйл явдлыг харсан нэгэн жолооч тухайн машиныг араас нь хөөжээ.

Болсон явдлын талаар тухайн машиныг хөөсөн жолооч яриа өгсөн байна. Тэрээр " 1777 УНД маркын "Хонда" машин хэд, хэдэн машин шүргээд яваад байсан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд Дарь-Эхийн эцэст зогсож байхад нь гүйцэж очсон. Гэтэл хаалга, цонхоо онгойлгоогүй. Дотор нь  хоёр, гурван хүүхэд байсан. Машинаа асаагаад хажуугаар гараад давхичихсан. Энэ талаар цагдаад мэдээлэл өгсөн” гэжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.