Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
3 сарын 31, 2022

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай хоёрдугаар баг Догоолор гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 64 км/-т гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Энэ тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.