Улс даяар камерын систем бий болгоход БНХАУ-аас тусламж авахыг ҮАБЗ болиулжээ
4 сарын 1, 2022


Нэгдсэн камерын системтэй болж, гэмт хэрэг зөрчлүүдийг хянах тухай асуудал яригдаж эхлээд хэд гурван жилийн нүүрийг үзэж буй. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан, 60 мянган камерыг орон даяар байрлуулна гэж яригддаг.

 

Энэ ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуцаж байгаа. Тэгвэл үүний хүрээнд, 60 мянган камер бүхий систем бий болгоход БНХАУ-аас тусламж авахаар төлөвлөөд байсан байна. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр үүнийг болиулжээ.

 

Х.Нямбаатар сайд энэ тухай "ТЭЗҮ, зураг, төсвөө боловсруулж дууссан байгаа. Туршлагатай гадаадын байгууллагуудаас туслалцаа авна. Орон даяар 60 мянган камер бүхий нэгдсэн системтэй болно. Үүнд БНХАУ-аас туслалцаа авахаар төлөвлөсөн ч ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу өөрчилсөн" гэж ярьсан байна.