Маргааш ханш нээнэ
4 сарын 4, 2022

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу маргааш ханш нээх өдөр тохиож байна. Энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг. Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг байна. 

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлдог. Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг юм.